|

Жаргалант сумын сургуулийн дотуур байрны хүүхдүүд ус, зурагттай боллоо

saikhnaa 2016/11/18 1215 0

Жаргалант сумын сургуулийн дотуур байрны хүүхдүүд ус, зурагттай боллоо

 

Бид бүхний нэрлэж заншснаар Улаантолгой, албан ёсны нэршил нь Орхон аймгийн Жаргалант сумын сургуулийн дотуур байрны 55 хүүхэд амьдардаг байрандаа уух усгүй, крантны усаар амны цангаагаа гаргаад явж байсан үе саяхан. Бас нас насны эрэгтэй эмэгтэй хүүхдүүд дундаа ганц телевизтэй, үздэг сонирхдог зүйл нь зөрдөгөөс зөрчилдөх тохиолдол цөөнгүй гардаг байснаа хүүхдүүд ёстой хүүхдээрээ л хүүрнэж байсан. Гэтэл тэрбум 400 сая төгрөгөөр "Эко" хорооллын хашаа барьчихсан өмнөх дарга нар нь өрөөндөө цоо шинэ телевиз, өөртөө бас ус шүүгчтэй байж. Тэгвэл Жаргалант сумын шинээр томилогдсон Засаг дарга Б.Зоригтбаяр, ИТХ-ын дарга Г.Баттогтох нар хүүхдийнхээ эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, өрөөнд нь байсан шинэ телевиз, ус шүүгчийг дотуур байрны сурагчдад хүлээлгэн өгчээ. Дотуур байрны сурагчид амны цангаагаа гаргах устай, танин мэдэхүйгээ тэлэх телевизтэй боллоо. Албан тасалгааны цонхоор харах бус ард түмнийхээ дундаас амьдрал мэдрэхийг, ахуй орчиндоо тохижилт хийх биш ард олондоо сэтгэл тавихыг зорилтоо болгоод байгаа аймаг, сумын шинэ удирдлагуудын ажил үйлс улам цаашаа өрнөн дэвжих буйзаа.

Жаргалант сумын сургуулийн дотуур байрны хүүхдүүд ус, зурагттай боллоо

 

Жаргалант сумын сургуулийн дотуур байрны хүүхдүүд ус, зурагттай боллоо

 

Жаргалант сумын сургуулийн дотуур байрны хүүхдүүд ус, зурагттай боллоо

 

Жаргалант сумын сургуулийн дотуур байрны хүүхдүүд ус, зурагттай боллоо

 


Орхон Монгол Ардын Нам 
https://www.facebook.com/man.orkhon/posts/1163035823809506

Санал болгох

Сэтгэгдэл

top