|

Ойдог барималын шавар хэний бизнес вэ

tonshuul 2015/03/23 2198 234

Ойдог барималын шавар хэний бизнес вэ

 

Аймгийн Засаг даргын шуурхай зөвлөгөөн дээр 70353511 төвд иргэдээс ирсэн санал, гомдол, талархлын талаарх мэдээллийг дарга нарт дуулгадаг. Энэ удаад иргэдээс ойдог барималын шаварын талаар багагүй гомдол иржээ. Д.Дэлгэрмаа захиралтай "Орхон” цогцолбор сургуулийн удирдлага 1-5 дугаар ангийн сурагчдаа заавал "Симба” дэлгүүрт зарагдаж байгаа ойдог барималын шавар авч ирэхийг үүрэгдсэн байна. Тэрхүү эд нь аймгийн хэмжээнд ганцхан "Симба” гэдэг дэлгүүрт зарагддаг, нэг бүр нь 6000 төгрөгийн үнэтэй ажээ. Эцэг эхчүүд аргагүйн эрхэнд тэр газар нь очоод авах гэтэл бөөн оочер дугаар болсон гэнэ. Бараг л 1990-ээд оны картын барааны оочер дугаар шиг л байж.

Дэлгүүрийн барималын шавар нүд ирмэхийн зуур дуусч энэ сарын 11-нд бараа татахаар ирнэ, захиалгаа өг гэсэн шаардлагыг худалдан авагчиддаа тавьжээ. Ингэж иргэдийг бухимдуулдаг нэг газраас ганцхан нэр төрлийн бараа бүтээгдэхүүн авч ирэх гэрийн даалгаврыг сургуулийн удирдлага өгсөнөөс эцэг эхчүүд 70353511 төвд хандсан байна.

Эндээс харвал "Орхон” цогцолборын захирал Д.Дэлгэрмаа "Симба” дэлгүүрийн эздийн хооронд ашиг сонирхлын гэж хэлж болохоор нөхцөл байсан гэх иргэдийн хардлага ийнхүү Засаг даргын шуурхай хүртэл өндөрт гарчээ. С.Дангаасүрэн даргын зүгээс энэ асуудалд ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн даргад шалгаж арга хэмжээ авч эргэж мэдэгдэх үүрэг өгсөн юм.

erdenetnews

Санал болгох

Сэтгэгдэл

top