Баян-Өлгий аймагт шонхор шувууг ОХУ руу гаргахаар завдсан хэрэг гарсан байна.
Тодруулбал Улаанбаатар хотын харьяалалтай А гэх казах залуу нутгийн хоёр хүнд шан харамж амлан найман шонхор шувууг хилээр гаргуулахаар хуйвалдсан аж.
Улмаар арабуудтай үгсэн уулаар хил давуулах гэж байсныг өнгөрсөн сарын 25-нд хилийн тагнуулынхан илрүүлсэн байна. Уг шонхор шувуудыг Булган аймгаас барьсан гэдгээ тэд хүлээсэн бөгөөд шувуудыг буцаан байгальд нь тавьжээ.