|

Энэ онд Нийгмийн Даатгалын сангийн 1,7 их наяд төгрөг арилжааны банкуудад төвлөрнө

bayaraa 2015/01/30 4328 421

 Энэ онд Нийгмийн Даатгалын сангийн 1,7 их наяд төгрөг арилжааны банкуудад төвлөрнө

 

 Нийгмийн Даатгалын сангаас 400 мянган иргэн тэтгэвэр авдаг. Тэтгэвэр болон эрүүл мэндийн байгууллагын даатгалын сангийн мөнгийг нийт 14 арилжааны банкаар олгодог. Өнөөдөр Нийгмийн Даатгалын ерөнхий газар " Хаан банк”, " Төрийн банк "," Капитал банк ”  Хас банк ”, Улаанбаатар”, " Голомт”, " Капитрон ”, " Чингис хаан банк”, Худалдаа Хөгжлийн банк”, " Үндэсний хөрөнгө оруулалтын банк” зэрэг  арилжааны 10 банктай хамтран ажиллах гэрээ байгууллаа. Энэ онд Нийгмийн даатгалын сангийн 1,7 их наяд  төгрөгийн орлогыг арилжааны банкуудаар дамжуулан төвлөрүүлж, ийм хэмжээний орлого, зарлагын гүйлгээг шуурхай чирэгдэлгүй, нэмэлт хураамжгүй, гүйцэтгэж, тэтгэвэр тэтгэмж тусламж үйлчилгээний төлбөр тооцоо хийх зэргээр төсвийн хуулийг хамтран хэрэгжүүлэх  болсноо гэрээгээр баталгаажууллаа. Өнгөрсөн онд нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг мөн арилжааны 10 банкинд байршуулсны өгөөж болох 56,6 тэрбум төгрөгийн хүүгийн орлогыг сандаа төвлөрүүлсэн байна. Мөн " Хаан банк ” болон "Төрийн банк”- тай хамтарч хөрөнгийн зах зээлд анх удаа нийгмийн даатгалын үйлчилгээний карт гаргаж, цахим  банк нээсэн ажээ. Картаар 400 мянга гаруй тэтгэвэр авагчид үйлчлүүлж нийт 400 орчим сая төгрөгийн гүйлгээг иргэд утаснаас хийсэн байна. Энэ нь иргэдэд нийгмийн даатгалын сангийн үйлчилгээг даатгуулагчдад ойртуулах, үр өгөөжийг дээшлүүлэхэд түлхэц болсон гэж Нийгмийн Даатгалын Ерөнхий Газрын дарга Ц.Уртнасан банкуудтай хамтран ажиллах гэрээ байгуулах үеэр хэллээ. Ц.Уртнасангаас энэ үеэр зарим зүйлийг тодрууллаа.

Арилжааны банкуудад Нийгмийн Даатгалын сангийн хөрөнгө  хэдэн хувийн хүүтэй байршдаг вэ?

- Нийгмийн Даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл 5,5 хувийн хүүтэй байршуулдаг бол хадгаламжын хүүг Монгол банкны бодлогын хүүтэй уялдуулж тогтоодог.

- Энэ үйлчилгээг үзүүлснээр банкууд төлбөр хураамж авдаг уу?

- Банк үйлчилгээ үзүүлсний төлбөрт зохих хэмжээний хөлс авдаг. Энэ үйлчилгээг үзүүлэхийн тулд  ая тухтай орчин бүрдүүлэхэд санаачлага гаргадаг. Мөн хүний нөөц зэрэгт ихээхэн зардал гаргадаг зэргийг харгалзан үзэж нэг тэтгэвэр авагчид 30 төгрөгийн төлбөр тооцдог.

Эх сурвалж: www.polit.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top