|

Цагаан тоосны идэвхтэй дэгдэлтийн 80 орчим хувийг даржээ

mart 2019/11/15 607 0

"Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтэс, Баяжуулах үйлдвэр хамтран цагаан тоосны бүс нутгийн иргэдтэй уулзалт зохион байгууллаа.

ҮүндГовил, Баянцагаан, Жаргалант сумын 45 иргэнхамрагдажХаягдлын аж ахуйтайтанилцсан юм. Дээрх иргэдэдцагаан тоосны дэгдэлтийн талбайд тоос дарах гурван төрлийн арга буюу технологийн туршилтуудыг хэрхэн нэвтрүүлж буй талаар Баяжуулах үйлдвэрийн тэргүүлэх инженер Г.Цогтгэрэл танилцуулж, мэдээлэл өглөө.

 

 

Энэ онд "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтэс, Баяжуулах үйлдвэрийн дэргэдэх Цагаан тоос дарах ажлын алба хамтран шинэ урвалж ашиглан булингын шинж чанарт нөлөөлөх шинэ технологийн арга туршсанаа мөн танилцуулсан юм. Өөрөөр хэлбэл, Хаягдлын аж ахуйн 897 га талбайг эзэлдэг цагаан тоосны идэвхтэй дэгдэлтийн 80 орчим хувийг дараад байгааг мэргэжлийн хүмүүс тайлбарлав. Энэүр дүнд хүрэхэд шинэ технологи болон өмнө ашиглаж байсан усаар норгох, хөрсөөр хучих аргуудыг хослуулсан нь ач тусаа өгсөн байна.


Санал болгох

Сэтгэгдэл

top