|

Ш.Отгонбилэг агсны гэгээн дурсгалд зориулж үзгэн хөшөө босголоо

mart 2019/12/16 110 0

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, техникийн шинжлэх ухааны доктор, Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал агсан Ш.Отгонбилэгийн гэгээн дурсгалд зориулж "Үзгэн хөшөө” босголоо.

Хөшөөний нээлтэд тус үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Ш.Отгонбилэгийн гэргий Д.Туяа болон үйлдвэр, орон нутгийн удирдлагууд хүрэлцэн ирсэн юм.

Уг хөшөөний загварыг тус үйлдвэрийн Инженерийн зураг төсвийн төвийн инженер А.Соджаргал 2011 онд анх гаргаж байжээ. Тэрээр олноо ШО дарга хэмээн хүндлэгддэг байсан нэрийг нь дурсаж шоо дүрсэн дээр үзэг суурилуулсан байна. Суурийн шоог өнцөгдүүлж байрлуулсан нь Ш.Отгонбилэг агсныг Эрдэнэт үйлдвэрийг олон жил удирдахдаагарамгай манлайлагч байсныг нь илэрхийлж харин гантиган цагаан үзэг нь түүний хэрэглэдэг байсан үзгийг нь бэлгэдсэн байна.

 

Уг хөшөөг байгуулахад нийт 17 сая төгрөг зарцуулсан байна. Хөшөөг түүний нэрэмжит гудамжинд байрлуулсан юм.


Санал болгох

Сэтгэгдэл

top