Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын хяналт шалгалт Эрдэнэт хотод 06.00 цагт эхэллээ. Таван эрдэнэ захад үхрийн мах 7000-7500 төгрөг, хонины махны бөөний үнэ 6000 төгрөг, гулууз мах 6200 төгрөг байна. Мах нийлүүлэлт хязгаартай байгаа бөгөөд иргэд ганц хоёроор нь худалдан авалт хийж байгаа юм байна.