|

Дэлхий дээрх хамгийн хачирхалтай гэрлэлтийн төрлүүд

zulaa 2021/12/30 2221 0

Дэлхий дээрх хамгийн хачирхалтай гэрлэлтийн төрлүүд

 

Улс үндэстэн бүр өөрийн гэсэн өвөрмөц ёс жаяг, уламжлалтай байдаг билээ. Зарим нэг үндэстнүүдийн хувьд энгийн зүйл нь бусад үндэстнүүдийн хувьд байж боломгүй мэт санагдах нь ч бий. Ингээд бид танд дэлхийн хамгийн хачирхалтай гэрлэлтийн төрлүүдийг сонирхуулъя. 

1Полиандр

 

Нэг эрэгтэй олон эхнэртэй байж болох талаар хүн бүр сонсож байсан болов уу? Түвдийн алслагдмал тосгодод одоог хүртэл энэ төрлийн уламжлал байдаг гэнэ. Гэхдээ энэ нь нэг эмэгтэй олон нөхөртэй байх явдал аж. Жишээлбэл: Ах, дүү хоёр дундаа нэг эхнэртэй байх нь энгийн үзэгдэл гэнэ. Үүний гол шалтгаан нь хатуу ширүүн нөхцөлтэй өндөрлөг газар хүн цөөхөн суурьшдагтай холбоотой байж болох юм.

 

Полиандр

2Левират

 

Хэрвээ ах нь нас барах юм бол дүү нь түүний эхнэртэй гэрлэж, түүнд анхаарал халамж тавих ёстой гэнэ. Энэ төрлийн гэр бүлд төрсөн анхны хүүхдийг нас барсан анхны нөхрийн хүүхэд хэмээн үздэг байна. Энэхүү хачирхалтай уламжлал нь Африк, Австрали, Энэтхэг болон Өмнөд Америкийн зарим улсуудад хэрэгждэг. Арабын алдарт үлгэр дээр Али-баба ахынхаа бэлэвсэн эхнэр Касима Фатимад өөрийнхөө эхнэр Зейнабтай хамт нэг гэрт амьдрахыг санал болгодог. Ийнхүү тэд хамт амьдарснаар Али-баба шинэ гэр авах хэрэггүй болохоос гадна Касимад уйтгарлах зав гарахгүй хэмээн тайлбарладаг билээ.

 

Левират

3Сорорат

 

Эхнэрээ алдсан залуу болон түүний талийгаач эхнэрийн дүү, эсвэл түүний эгч хооронд болдог уг гэрлэлт нь Энэтхэг, Хойд Америкийн уугуул иргэд дунд тархсан байдаг. Үүнээс гадна эхнэр нь жирэмслэх боломжгүй бол сорорат гэрлэлтийг хүлээн зөвшөөрдөг аж. Хамгийн хачирхалтай нь хоёр дахь эхнэрээс төрсөн хүүхдийг нь анхны эхнэрийн хүүхэд хэмээн үздэг байна.

 

Сорорат

4Түр хугацааны гэрлэлт

 

Түр хугацааны гэрлэлт бол албан ёсны зүйл биш. Исламын шашинтан орнууд энэ төрлийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрдөг бөгөөд хосууд харилцан ярилцаж, зорилгоо тодорхойлсны үндсэн дээр түр хугацаанд гэрлэлтээ батлуулдаг байна.  Энэ нь харилцан тусламж, физиологийн хэрэгцээг хангах гээд ямар ч зорилготой байж болох юм.

 

Түр хугацааны гэрлэлт

5Дундын гэрлэлт

 

XIX зууны үед Нойес гэх америк залуу нэгэн бүлгэм байгуулсан бөгөөд уг бүлгэмийн гишүүд нь хүн бүрийн хувьд эхнэр, нөхөр нь байх гэнэ.  Тэрээр хардалт болон зөвхөн нэг хүнтэй гэр бүл болох явдлыг хувиа хичээсэн зүйл гэж үздэг байна. Өөрийн энэхүү онолыг Нойес "Библи”-ээр тайлбарлажээ. Тодруулбал Библид заавал нэг  хүнтэй гэрлэх ёстой гэсэн номлол байхгүй гэсэн аж. Харин нэг хүнтэй гэрлэх оролдлогыг хийсэн хүмүүсийг бүлгэмийнхэн шийтгэдэг байжээ.

 

Дундын гэрлэлт

6Хүүхдийн гэрлэлт

 

Насанд хүрээгүй хүүхэдтэй хайр сэтгэлийн холбоотой болох нь орчин үед хууль бус. Харин Дундад Зууны үед хүүхдийг нийгмийн бүрэн эрхт гишүүн хэмээн үздэггүй байжээ. Хэн ч тэдний эрхийг хамгаалах тал дээр ажилладаггүй байсан бөгөөд ерөнхийдөө "хүүхэд нас” гэж зүйл байсангүй.  Хүүхдийн эрхийн талаар 4 зууны өмнө ярьж эхэлсэн бол 10 настай хүүхэдтэй гэрлэж болохгүй талаар ойлголтыг хэдэн зуун жилийн дараа л ярьж эхэлсэн байна.

 

Хүүхдийн гэрлэлт

7Девадаси

 

Энэтхэгийн өмнөд зүгт залуу охидыг ямар нэгэн бурхан, эсвэл сүмтэй гэрлүүлдэг байжээ. "Девадаси” гэдэг үгийг орчуулбал "бурхны зарц” гэсэн утгатай аж.  Охид боловсролтой болж, дуу, бүжиг сурч бурхны адисыг хүртдэг байсан гэнэ.  

 

Девадаси
 
https://www.caak.mn/view/8289330/

Санал болгох

Сэтгэгдэл

top