|

Амаа тат, негр минь гэж Обамаг зандарчээ

namuunaa 2015/09/01 894 2
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамаг оросууд онгоцны буудал дээр саатуулснаар барахгүй "Амаа тат, негр минь" гэж загнажээ. Энэ үйл явдал 10 жилийн өмнө буюу 2005 оны 8-р сарын 28-нд болжээ.

Тэгэхэд залуу Обама сенаторч байсан бөгөөд Оросын Пермь хотод Цөмийн зэвсгийг устгах хяналтын комиссын бүрэлдэхүүнд багтан ирсэн байв. Тэгэхэд Пермь хотын Кировын нэрэмжит үйлдвэр дээр "СС-24" цөмийн пуужингийн цэнэгийг устгаж байсан аж.

Ирээдүйн Ерөнхийлөгч Барак энэ хотод ганц өдрийг өнгөрөөгөөд буцахаар онгоцондоо суух гэтэл орос хилчид түүнийг оруулсангүй. Барак Обама "Энэ бол АНУ-ын Цэргийн нисэх хүчний онгоц тул үзлэгт орох ёсгүй" гэх зэргээр зөндөө тайлбарлажээ.

Гэтэл оросууд "Хөөе, амаа тат негр минь" гэж загнаснаар барахгүй нисэх буудлын амралтын өрөө рүү архи уу гээд явуулчихжээ.

Хоёр орны хэлэлцээр хагас цаг үргэлжилсний эцэст нэг юм Америкийн онгоц Оросоос нисч чадсан гэдэг.

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама энэ талаар өөрийн "The audacity of hope" номдоо бичсэн байдаг, итгэхгүй бол олж уншаарай.

Санал болгох

Сэтгэгдэл

top