Энэ
оны 4-р сард аймгийн 7-р тойргийн Тахарын алба нь орон нутагт анх удаа
гэрч хохирогчийг хамгаалах байртай болсон. Энэ хүрээнд өнөөдрийн
байдлаар нийт 5 хохирогчийг хяналтад авч хамгаалжээ. Харин гэрч
хохирогчийг хамгаалах үйл ажиллагаа нь төрийн нууцын тухай хуулинд
зааснаар нууцлагдмал байдаг учраас энэ чиглэлд хандсан иргэдийн тоог
хэлэх боломжгүй гэж байгаа ч хандаж байгаа иргэдийн хувьд гэр бүлийн
хүчирхийллийн төрлөөр дийлэнхдээ хамгаалуулдаг гэж байна.
Тахарын
алба нь үндсэн 6 чиг үүргийг хэрэгжүүлдэг. Үүнд шүүх шүүгчийн аюулгүй
байдлыг хангах, гэрч хохирогчийг хамгаалах, яллагдагч ялтныг хуяглан
хүргэх, яллагдагч гэрчийг албадан ирүүлэх,ялтан шилжүүлэх, оргон зайлсан
ялтныг эрэн сурвалжлах юм. Өнөөгийн байдлаар 7-р тойргийн Тахарын алба
дээрхээс 5 чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Гэрч
хохирогчийг хамгаалах үйл ажиллагаанд нийт 9 хамгаалалт байдаг. Үүнд
урьдчилан сануулах, тодорхой үйлдлийг хязгаарлах, бие-чилсэн хамгаалалт,
мэдээллийн нууцлалыг хангах, аюулгүй газар түр байрлуулах, нүүлгэн
шилжүүлэх, баримт бичгийг солих, гадаад төрхийг өөрчлөх зэрэг багтаж
байна. Одоогийн байдлаар гэрч хохирогчийг аюулгүй газар байрлуулах арга
хэмжээг хэрэгжүүлж байгаа бөгөөд заналхийлэл аюултай нөхцөл байдал
дууссан тохиолдолд тухайн иргэнийг хамгаалалтаас гаргадаг байна.
Нэмж
мэдээлэхэд тус албанд хандаж хамгаалуулсан иргэдийн дийлэнх хувь нь
хохирогч болсон, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэд байгаа гэдгийг
хэллээ. Энэ ч утгаараа гэрч хохирогчийг бүрэн хэмжээнд хамгаалахад
байрны асуудал хангалтгүй байгаа гэнэ.