|

Ододтой ижил нэртэй хүмүүсийн жаргал зовлон

namuunaa 2015/09/29 2009 228

Дэлхий дээр ижил нэртэй хүмүүс маш олон. Гэхдээ од хэмээн өргөмжлөгдсөн олны танил хүмүүстэй амьдаа байх ямар байдаг бол…?

Тэгвэл эдгээр хүмүүсийн зарим нь амьдаа гэдэгтээ талархаж амьдардаг бол зарим нь харин ч эсрэгээрээ үзэн ядах нь бий. Чухам хэн хэнтэй амьдаа вэ гэдгийг хамтдаа сонирхоцгооё.

Justin Bieber

442b8f5b9256a258bd76ba257255d711

АНУ-ын Florida мужид амьдардаг 40 настай Justin Bieber – ийг Канадын дуучин Justin Bieber – тэй андуурах явдал түгээмэл гардаг гэнэ. Facebook – ийнхэн профайлыг нь хуурамч нэр ашигласан хэмээн үзэж нүүр номыг нь хүртэл блоклосон тохиолдол гарч байжээ.

Үүгээр зогсохгүй Би чамд хайртай! Чи бол үнэхээр тааруухан дуучин! гэсэн SMS байнга ирдэг гэнэ. Тэрээр 2 цагийн дотор 50 SMS авч байжээ. Эцэст нь эхнэрийнхээ нэр дээр хүртэл дугаар авсан ч энэ явдал тасрахгүй л байгаа ажээ.

Beyoncé Knowles

db79497c4cf7a5da1061d9059dcb2630

Humans of New York бол Нью Йорк амьдардаг 6000 гаруй хүний хөрөг ярилцлагыг фото зургийн хамт нийтэлдэг блог юм. Гэрэл зурагчин Brandon Stanton – ийн эхлүүлсэн энэ төсөлд Beyoncé Knowles гэсэн нэртэй оюутан охины тухай нийтлэгджээ.

Pop Diva – тай ижил нэртэй энэ охин ирцээ бүртгүүлэхээс хамгийн их эмээдэг. Багш нэрийг нь дуудахад зарим оюутан Beyoncé – ийн Single Ladies – ийг хүртэл дуулдаг гэнэ. Тэрээр хүн болгоны анхаарлыг татсан энэ нэрэндээ дургүй бас сольмоор санагддагаа ярьжээ.

Matt LeBlanc

e313e36beeda9db67ef52ea15bb54cce

Канадад амьдардаг Matt LeBlanc 3000 гаруй зураг зурсан зураач хүн. Түүнийг Friends цувралын Joey Tribbiani – гийн дүрийг бүтээсэн жүжигчин Matt LeBlanc – тай их андуурдаг.

Нэгэн үйлчлүүлэгч нь түүнээс Тэгээд хэр байна даа? гэхэд гайхсан Matt LeBlanc Юу гэсэн үг вэ? хэмээн хариулж гэнэ. Тэгтэл өнөө үйлчлүүлэгч Joey хэзээ ингэж хариулж байсан бэ? гэсэн гэдэг.

Brad Pitt

cf86bd8ee591a688ab61d205b96cd2eb

Балтиморын Barracuda Networks компанид ажилладаг энэ хүнийг Brad Pitt гэдэг. Түүний LinkedIn – ийн профайлаар маш олон SMS ирдэг ч үнэндээ ихэнх нь жүжигчин Brad Pitt – д илгээсэн SMS байдаг юм. Тэрээр нэг өдөр Bellagio: Las Vegas Hotel – д өрөө авахаар CEO – гийнхоо хамт зогсож байжээ.

Ресепшн түүний нэрийг сонсонгуутаа хүрээлэн байгаа орчныг харах том цонхтой хамгийн тохилог өрөөгөө гүзээлзгэнэ, оргилуун дарс дагалдуулан өгөхийг санал болгож л дээ. Тэгтэл дэргэд нь байсан CEO надад ч гэсэн ийм үйлчилгээ өгнө биз дээ гэсэн гэдэг.

Bill Gates

a4ca524069d2624ed1cbfbc77e5c0f2b

Чикагогоос гаралтай Bill Clinton Gates Hirewell компанийн хүний нөөцийн мэргэжилтнээр ажилладаг. Түүний нэр Bill Clinton бас Bill Gates гэсэн алдартай хүмүүсийн нэртэй ижил байдаг нь ажилд нь их нэмэр болдог гэнэ. Тэрээ үйлчлүүлэгчдээ би өөрөө олон ёстой байтал ийм сайхан нэрнийхээ ачаар намайг өөрсдөө олдог гэжээ.

Paul McCartney

7cac54e5e39eb12152e59b19053e44cd

Алдартай хүмүүстэй ижил нэртэй байх тийм ч амар биш. Түүний нэг жишээ бол Cincinnati – ийн хуулийн фирмд ажилладаг Paul McCartney юм.

Нэг шөнө хэдэн хөлчүү нөхөр түүнд алдартай хүмүүстэй ижил нэртэй байх сайхан ч өөрийг чинь биш олны танил тэдгээр хүмүүсийг л эрж хайн санан дурсдаг юм гэжээ.

Sandra Bullock

3635927356e4d60ca8f312a00fa20b61

Gravity [ 2013 ] киногоороо карьерийнхаа түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээсэн жүжигчин Sandra Bullock – той ижил нэртэй энэ хатагтай Connecticut – ийн шүүхэд ажилладаг.

Тэрээр алдартай хүмүүстэй ижил нэртэй хүмүүс хошин шогийн мэдрэмжтэй байх хэрэгтэй болдог. Нэрийг чинь сонссон хэн ч чамаар даажигнах магадлалтай болохоор тэр. Азаар амьдаа Sandra Bullock маань сайн жүжигчин сайхан ч сэтгэлтэй эмэгтэй юм даа гэжээ.

Kate Middleton

a9cfb77eab2b55b182e446be07e028c2

Австралийн Brisbane хотод бизнес эрхэлдэг Kate Middleton – ийг нөхөр нь тоглоом хийж Гүнжхэн, Гүнгийн авхай гэж дуудах нь бий. Гэвч тэрээр ингэж дуудуулах тун ч дургүй.

Тэрээр Австралийн www.news.com вебсайтад өгсөн ярилцлагадаа Би гүнж биш. Харин Brisbane хотод бизнес эрхэлдэг жирийн л нэг эмэгтэй хүн гэсэн ярилцлага өгчээ.

Julia Roberts

fe6211f6343b43aaec1b3b7defff3a06

Зохиолч, блоггер Julia Roberts ододтой ижил нэртэйдээ баяртай байдаг. Julia Roberts гэхээр Pretty Woman [ 1990 ] киноны жүжигчин Julia Fiona Roberts – ийг санах хүн олон ч тийм сайхан эмэгтэйтэй амьдаа гэдгээрээ бахархдаг гэнэ.

b2c6ce0a1b656e80b91f6f65b251243d

Гоёл чимэглэлийн дэлгүүр ажиллуулдаг God Gazarov – ийн нэрийг өвөө нь хайрлажээ. Хэдийгээр Холливудын алдартантай амьдаа биш ч God нэртэй анхны хүн болсон гэнэ. Тэрээр нэрнээсээ болж санхүүгийн нэлээн олон байгууллагатай шүүхээр зарга үүсгэжээ.

Тухайлбал Equifax – ийнхан програмдаа God нэртэй хүнийг нэмэх боломжгүй байдаг ба ямар ч санхүүгийн түүх байхгүй байна гэсэн ташаа мэдээллийг цацсан байна. Тэрээр Бурхан гэсэн нэрэндээ үнэхээр дургүй ажээ.

Эх сурвалж: bunny.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top