|

Л.Гансүх давж заалдах шатны шүүхэд гомдлоо гаргав

namuunaa 2015/10/28 723 0
 
Засгийн газраас 2013 онд хэрэгжүүлсэн "Нүүрс” хөтөлбөрөөс 3,6 тэрбум төгрөг бусадтай бүлэглэж, хувьдаа завшсан хэргээр анхан шатны шүүхээс 4,5 жилийн хорих ял сонссон Л.Гансүх нарын гурван этгээд Давж заалдах шатны шүүхэд гомдлоо гаргажээ. 

Түүнд анхан шатны шүүхээс ялын тогтоолыг нь гардуулаад байсан бөгөөд ингэснээр Л.Гансүх Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах боломжтой болсон юм. Тэгвэл өчигдөр Л.Гансүхийн өмгөөлөгчид Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдлоо хүргүүлсэн байна. 

Ингэснээр шүүгчид хэргийн материалтай танилцаж, 21 хоногийн дотор хурлын товыг гаргах юм. Тэрбээр өдгөө ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид ялаа эдэлж байна. Нийслэлийн шүүхээс шийдвэр гарсны дараа суллагдах уу, өөр хорих ангид хуваарилагдах уу гэдэг нь тодорхой болно. Эх сурвалж www.wikimon.mn 

Санал болгох

Сэтгэгдэл

top