|

00 ашиглаад онгоцноос хөөгджээ

namuunaa 2015/10/28 266 26
50 настай словак эмэгтэйг бизнес ангиллын зорчигчдод зориулсан бие засах өрөөг ашигласных нь төлөө онгоцноос хөөж буулгажээ. Зорчигч эмэгтэй Air Berlin компанийн нислэгээр Вена хотоос Абу-Даби руу зорчиж байсан аж. Тэрбээр эконом ангиллын тасалбартай байсан хэдий ч бизнес ангиллын бие засах өрөө рүү орчихсон аж.

Гэдэс нь эвгүйрхсэн тул онгоцны сүүл хэсэгт орших бие засах өрөө рүү хүрч чадахгүй гэж боджээ. Иймээс эмэгтэй ойролцоох бизнес ангиллын 00-ийн өрөө рүү гүйсэн байна. Түүний энэ үйлдэл өндөр зэрэглэлийн суудалд тухлаж явсан зорчигчдод таалагдаагүй гэнэ. Онгоцны үйлчлэгч бүсгүй түүнийг жорлонгоос гаргахыг оролдсон ч тэрбээр эсэргүүцэл үзүүлжээ. Иймд 50 настай эмэгтэйг гавлахад хүрсэн аж. Онгоцны ахмад ойролцоох нисэх онгоцны буудалд асуудал дэгдээсэн зорчигчийг буулгах зөвшөөрөл авснаар хөөрхий эмэгтэйг Эрзурум хотод буулгасан байна. 

Энэ словак эмэгтэй Абу-Даби хотод амьдардаг охид руугаа нисэж явжээ. Уг онгоцонд зорчиж явсан цорын ганц словак хүн тэр байсан гэнэ. Бусад зорчигчид австричууд байсан аж. Туркийн нисэх онгоцны буудлын захиргаа түүний зовлонг ойлгоод өөр нислэг олж өгөөд зогсохгүй үнэ төлбөргүй буудалд буухыг санал болгожээ. Эх сурвалж www.wikimon.mn 

Санал болгох

Сэтгэгдэл

top