Өнөөдөр Монголын нийгэм, эдийн засгийн байдал хүнд сул дорой, улс төрийн ороо бусгай иргэдийн сарын цалин бага амьдралд нь хүрэлцэхгүй гэх бухимдалууд бидний эргэн тойронд байсаар байна. Хямралаас гарч санхүүгийн эрх чөлөөнд хүрэх хамгийн зөв оновчтой арга зам бол иргэн бүр олсон цалин, мөнгөө зөвзарцуулж цаашлаад аривжуулан өөрт хуримтлал бий болгох явдал юм.
Хувь хүн өөрт хуримтлалыг бий болгохын тулд хамгийн түрүүнд өдөрт хэдий хэмжээний орлого, зарлага хийсэн тухайгаа цаг үедээ бичиж тэмдэглэж, орлогоос давсан зарлага хийж үү? Эсвэл орлого маань зарлагаа бүрэн нөхөж чадаж байна уу? Гэх мэдээлэл дээрээ та өөрөө ажиллаж сурах хэрэгтэй юм.
Хуримтлалыг үүсгэхийн тулд та заавал өндөр цалинтай байх ёстой, гэвэл үгүй. Хэдийгээр таны орлогын хэмжээ бага ч өдөр бүр зарцуулж байгаа үр ашиггүй зарлагаасаа татгалзаж хэмнэлт хийж чадвал ямар нэгэн хуримтлалыг үүсгэх боломж бүрдэх юм.
Үндэсний статистакийн хорооноос өрхийн орлого, зарлагын судалгааг 1966 оноос явуулж ирсэн бөгөөд өрхийн орлого зарлагын судалгаа, амжиргааны түвшний түүвэр судалгааг нэгтгэн 2007 оны 7-р сарын 1-с өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааг зохион байгуулж байна. Судалгаанд жил бүр 16200 өрхийг түүвэрлэн авч өрхийн гишүүдийн орлого ,зарлага, хэрэгцээтэй холбогдох үзүүлэлтүүдийг цуглуулан судалдаг байна.
Дараах 2015 оны судалгааны графикаас иргэдийн авах цалингийн хэмжээг тодорхой харж болно.
Нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 974400 төгрөг, зарлага нь 970800 төгрөг
Өрхийн нийт орлогын 46,3%-ийг цалин хөлс, 13,3%-ийг тэтгэвэр тэтгэмж, бүрдүүлж өрх нийн зарлагынхаа 64,5%-ийг хүнсний бус бараа үйлчилгээнд, 23,2%-ийг хүнсний бараанд зарцуулж байна.
Гэвч Монголчуудын мөнгөний шаардлага хэзээ ч гарахгүй мэт өдөр бүрийг урсгалаараа өнгөрүүлдэг, нэг л өдөр хэлээд ирдэггүй хийсч ирдэг эрсдлүүд нүүр тулан ирэхэд сая л нэг ухааран сандарч эхэлдэг нь бидний дунд байдаг нийтлэг үзэгдэл болсон. Гэвч тэрүүхэн үедээ хуримтлалыг бий болгоё гэж боддог ч хэдэн хоногийн дараа бодсон зүйл нь талаар болж нэг л мэдэхэд байгаа мөнгөө бүгдийг нь үрчихсэн тохиолпол олонтаа. Гэлээ хэдий ч та мөрөөдөл, зорилоготоо үнэнч байж санхүүгийн эрх чөлөөнд хүрэх хуримтлалыг бий болгох нь чухал гэдгийг санах хэрэгтэй.
Э.Намуун