Хохирогч эмэгтэйн эмчилгээнд 10 орчим сая төгрөг зарцуулагдаад байгаа хэдий ч дахин хагалгаанд орох шаардлагатай тул Өргөдлийн байнгын хороонд хүртэл ханджээ. Улмаар Төв аймгаас сонгогдсон М.Энхболд гишүүнд хандан, эмчилгээний зардалд мөнгө тусламж үзүүлэхийг хүртэл гуйсан байна.
Хамгийн сонирхолтой нь Б.Хандбаатарын ар гэрийн зүгээс эмчилгээний зардалд нэг ч төгрөг өгөөгүй байсаар өдийг хүрчээ. Хохирогч эмэгтэйн тал нь жирийн малчин, амьдрал ахуй нь сайн биш айл тул эмчилгээний зардлыг цаашид гаргах боломжгүй талаар өргөдөлдөө дурдсан аж.
Энэ талаар Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү "Б.Хандбаатар мэтийн бусармаг улс төрд ажиллах эрхгүй. Эмчилгээний зардлыг хүчирхийлэгч төрийн албан хаагч этгээд гаргаагүй тохиолдолд засгийн газар гаргах хуулийн зохицуулалт ч бий.
Өөрийгөө сайн дураар галд шатаасан иргэнээ Солонгост эмчлүүлж болж байгаа юм чинь төр хохирогч эмэгтэйн өмнө хариуцлага хүлээх ёстой. Энэ асуудлыг байнгын хороогоор нь хэлэлцүүлж, зохих журмын дагуу шийдвэрлүүлэхэд анхаарна” гэсэн тодруулга өгсөн юм.
Хуулийн хариуцлага хүлээх чадамж бүхий хүчирхийлэгч этгээд байсаар байтал хохирогч эмэгтэйн ар гэрийнхэн байгаа бүхнээ эмчилгээний зардалд явуулж, цөхрөхдөө тойргийн гишүүнээсээ хүртэл мөнгөн тусламж хүсэж. Гэтэл Б.Ханбаатар гэгч этгээд цагдан хоригдсон болж, хуулийн хүрээнд хариуцлага хүлээхээс ар гэрийнхэн нь хүртэл зугтаад байгааг холбогдох газрууд анхааралдаа аваасай.
Ж.Мядагбадам