|

Оросууд “МН17” онгоцыг сөнөөжээ

saikhnaa 2016/02/25 657 0

Украины зүүн хязгаарт осолдсон Малайзын зорчигч тээврийн "МН17” онгоцыг Оросууд сөнөөсөн хэмээн Британид төвтэй цахим гэмт хэрэгтэй тэмцэх төвөөс мэдээлсэн тухай "www.dailymail.co.uk” мэдээллээ. Олон улсын мөрдлөгөөр онгоцыг "Бук” хэмээх пуужингаар харвасан нь тогтоогдсон билээ. Тэгвэл онгоцыг харваж, сөнөөсөн Оросын цэргийн ангийг тэд нэрлэсэн байна. Цахим гэмт хэрэгтэй тэмцэх төв 115 хуудас "МН17” онгоцны осолтой холбоотой тайлангаа "www.bellingcat.com” сайтад нийтэлж, онгоц руу пуужин харвасан Оросын цэргийн албан хаагчдыг зургийн нийтэлсэн байна.

 

 

"Малайзын онгоцыг Оросын Курск хотноо байрлах хоёрдугаар ангийн албан хаагчид сөнөөсөн” хэмээн тус тайланд дурьджээ. Энэхүү ангийн командлагчийг Т.Дмитрий гэдэг байна.

 

"МН17” онгоцны ослоор 298 хүн амиа алдсан билээ. Өнөөг хүртэл барууны орнууд осолд Оросууд холбоотой хэмээн мэдэгдэж, тус улсын эсрэг хориг тавьсан юм. Ерөнхийлөгч Б.Путин уг асуудалтай ямар ч холбоогүй хэмээн мэдэгдэж, "МН17 онгоцыг Украинчууд сөнөөсөн” гэсэн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Санал болгох

Сэтгэгдэл

top