|

ГУРВАН ХҮҮХДЭЭ БАЙРТАЙ БОЛГОСОН ЭМГЭН ӨВГӨН ХҮҮХДИЙНХЭЭ БАЙРНЫ ОРЦОНД ХОНОГЛОЖ БАЙНА

saikhnaa 2016/03/31 794 0

ГУРВАН ХҮҮХДЭЭ БАЙРТАЙ БОЛГОСОН ЭМГЭН ӨВГӨН ХҮҮХДИЙНХЭЭ БАЙРНЫ ОРЦОНД ХОНОГЛОЖ БАЙНА

 

77 настай Чү Сулан нь нөхрийн  хамт  Бээжингийн унаган иргэд агаад гурван хүүхдээ байртай болгохын тулд хамаг хадгаламжаа зарцуулж  тэтгэвэрийн зээл хүртэл авчээ.

Гэсэн ч байртай болсон гурван хүүхэд нь настай эцэг эхээ бие бие рүүгээ түлхсээр өдгөө тэд байрны орцонд хоноглож байгааг Хятадын хэвлэлүүдэд бичжээ. Хайдан дүүрэгт амьдардаг гэх хоёр хөгшин эхэндээ том хүүгийндээ байдаг байжээ. Хүү нь ажлаар гадагшаа явах болсон хэмээн эцэг эхээ бага дүүгийнх лүүгээ явуулжээ.

Гэтэл бага хүү нь аав ээжийнхээ мөнгөөр авсан байрандаа тэднийгээ оруулсангүй хаалга тас түгжин суусаар байгаа гэнэ. Аргагүй болсон хоёр хөгшин давхард нь хоноглож эхэлжээ. Дунд хүүхэд нь болох охин нь аав ээждээ хоол унд зөөж өгдөг ч өөрийнхөө байранд аваачдаггүй гэнэ.

Ийнхүү хөөрхий хоёр хөгшин насаараа хөдөлмөрлөсөн мөнгөөрөө гурван хүүхдээ бүгдийг нь байртай болгосон ч эцэст нь хоноглох ч газаргүй болж зовж яваа аж.

Санал болгох

Сэтгэгдэл

top