Эрдэнэт үйлдвэрийн Сэлэнгэ амралтын баазынхан эко аялал зохион байгуулж, аймгийнхаа ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад байгалийн сайханд нэгэн өдрийг өнгөрүүлэх боломжийг олгож байна.
Анх удаа зохион байгуулж байгаа эко аялалын зардал автобус унаа, хичээлийн зардал нийлээд нэг хүүхэд 10 мянган төгрөг болох юм. Нэг удаагийн ээлжинд 200 хүүхэд хүлээн авах боломжтой. 4-р сарын нэгнээс эхлэнэ.
Цаашид жилийн дөрвөн улиралд тасралтгүй явагдах юм. Аялалын явцад амралтын баазад нутагшуулсан ан амьтныг дэргэдээс нь харж, дурсгалын зураг авахуулах боломжтой гэнэ.