Гэр хорооллын нутаг дэвсгэрт орон байрны хулгайн гэмт хэрэг үйлдэгдэж байгаатай холбогдуулан иргэд өөрийн өмч хөрөнгөндөө тавих хараа хяналтаа сайжруулж, гэр орноо эзэнгүй орхихдоо хөршдөө захих, ил цоожноос татгалзаж далд цоож ашиглах, шаардлагатай тохиолдолд багийн цагдаагийн хэлтэст бүртгүүлэхийг анхааруулж байна.
Гэр хорооллын багуудаас Дэнж, Эрдэнэ, Их залуу зэрэг багт орон байрны хулгайн гэмт хэрэг ихээхэн үйлдэгдэж байгааг хэлж байна. Тус гэмт хэрэг нь ихэвчлэн өглөө,өдрийн цагаар гардаг байна. Тайлбар: Орон байрны хулгайн гэмт хэргээс сэрэмжлүүлж байна.
Эх сурвалж: Erdenetinfo.mn