|

Эцэг эхээс мөнгө хураасан тохиолдолд харицулага тооцно

saikhnaa 2016/05/04 591 0

Эцэг эхээс мөнгө хураасан тохиолдолд харицулага тооцно

 

Нийслэлийн боловсролын газрын даргын тушаалаар 2016-2017 оны хичээлийн жил ЕБС-ийн нэгдүгээр ангид элсэгчдийг наймдугар сарын 22-26-ны өдрүүдэд бүртгэхээр болсон байна.

Тодруулбал, энэ жил нэгдүгээр ангид 2010 оны нэгдүгээр сарын 1-нээс 2010 оны арванхоёрдугаар сарын 31-нийг дуустал хугацаанд төрсөн бүх хүүхдийг бүртгэх юм.

 Харин 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн таван настай хүүхдүүдийг бүртгэх аж. Үүнээс гадна 2016-2017 оны нэгдүгээр ангид буюу зургаан настай 27629 хүүхэд элсэх судалгаа гарсан байна.

Гэвч хүүхдүүдийг зургаан настайд нь сургуульд оруулах нь буруу хэмээн үзэж буй эцэг эх байна. Хүүхэд хэт балчираасаа хичээллэж ядаргаанд орж, сурах эрмэлз нь буурдаг гэх эцэг эх бий. Харин зарим нь хүүхдээ эрт сургуульд оруулах нь зөв бөгөөд мэдлэгтэй, тогтоол сайтай байх болно хэмээж байгаа юм.

Үүнээс гадна өнөөдөр Нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбагана тэргүүтэй албаны хүмүүс   ЭБС-ийн нэгдүгээр ангийн элсэлт болон "Эрдмийн баяр”-ын талаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр хоёр дүүргийн заагт байрладаг харьяа сургууль, цэцэрлэгээсээ хол байрладаг хүүхдүүдийн асуудлыг шийдвэрлэж, дүүрэг хамаарахгүйгээр ойр байрлах сургууль, цэцэрлэгт хамруулахаар шийдвэрлэжээ. Ингэснээр Баянгол дүүргийн харьяанд байдаг "Нарны хороолол”, "Алтай хотхон”-ны хүүхдүүд Хан-Уулын дүүргийн цэцэрлэг, сургуульд хамрагдах боломжтой байгаа аж.

Түүнчлэн хяналтгүйгээр тэмдэглэдэг байсан "Хонхны баяр”, "Төгсөлтийн баяр”-ыг журамлан "Боловсролын баримт бичиг гардуулах ёслол” арга хэмжээ, тайлант өдөрлөг  болгон нэгдсэн байдлаар "Эрдмийн баяр” нэртэйгээр 9, 12-р ангийн сурагчдын дунд тэмдэглэн өнгөрүүлэх бөгөөд цэцэрлэг болон 5-р анги төгсөгчид "Эрдмийн баяр”-ыг тэмдэглэхгүй.

Хэрэв "Эрдмийн баяр” нэрийдлээр эцэг эхээс мөнгө хураах, аялал зугаалга хийсэн болон архидан согтуурч гэмт хэрэг, зөрчил гаргасан тохиолдолд сургуулийн захирал, эрхлэгч нарт хариуцлага тооцох юм байна.

Санал болгох

Сэтгэгдэл

top