1000 инженерийн зөвлөгөөн болж байгаа юм.
Үдээс хойш эхлэх энэ зөвлөгөөний үеэр "Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас "Инноватор” цомыг олгох юм.
Жинхэнэ бүтээн байгуулагчид, инновацийг нэвтрүүлэгчдийг урамшуулах, инженерүүдийн оюун ухаан, шинэ санал санаачилгыг дэмжиж урамшуулах энэхүү цом, шагналыг "Эрдэнэт үйлдвэр” ХХК-ний ерөнхий захирал Ц.Даваацэрэн анх санаачилсан бөгөөд өнгөрсөн жил инновацийн цомыг 30 сая төгрөг дагалдаж байсан бол энэ жил энэ урамшууллын хэмжээ 3 дахин өсч 100 сая төгрөг болжээ.
Оюуны өмчийг дээдэлж, оюуны өмчийн бодлогоо тодорхойлсон "Эрдэнэт үйлдвэр” ХХК нь Инновацийн сан бүрдүүлэн ажиллаж байгаа бөгөөд энэ нь үйлдвэрийн зардалд огт нөлөөлөхгүйгээр инженерүүдийн ур ухаан, шинэ санал санаачилгыг нэвтрүүлсэн төсөл хөтөлбөрүүдийн үр өгөөжөөр бий болж байгаа аж. Инженер техникийн ажилтнуудын шинэ санал санаачилга бүрээс хэмнэлт гарч байдаг бөгөөд тэдний бүтээмж, үр ашгийг хуримтлуулан инновацийг хөгжүүлэх, инженерүүдийг дэмжих, урамшуулах үйлсэд үүний тодорхой хувийг зориулж байгаа аж.
Өнөөдөр Эрдэнэт хотын Хангарьд ордонд 16 цагт эхлэх "Шинжлэх ухаан үйлдвэрлэлд” сэдэвт 1000 инженерийн зөвлөгөөнөөр шинэ санал санаачилгын үзэсгэлэн гарахаас гадна "Эрчим хүчний дэвшилтэт техник технологи нэвтрүүлэх, хэмнэлт хийх”, "Автоматжуулалт ба мэдээллийн технологийн хөгжил”, "уул уурхайн техник технологийн дэвшил”, "Стандартын хандлага, уурхайн хаалтын нөхөн сэргээлт” зэрэг салбар хуралдаануудаас гарсан шийдвэрүүдийг танилцуулж 2016-2017 оны инновацийн ажлын төлөвлөгөөнд тусгах, бүтээмж инновацийн үйл ажиллагааны шилдгүүдийг урамшуулах зэрэг үйл ажиллагаа болно.
Өнгөрсөн жилийн бүтээмж инновацийн Инноватор цомыг 275 санал санаачилга гаргаж, бодит хэмнэлтийг үйлдвэрт авчирч байсан жирийн засварчин залуу Болдхуяг авч инновацийн дүр төрхөөр тодорч байжээ. Харин өнөөдөр монгол инженерүүдийн дундаас инновацийн 2016 оны шинэ дүр төрх тодорч 100 сая төгрөгийн урамшууллын эзэн болох юм байна.
С.Баасанжаргал