Баян-Өндөр сумын Уртын гол багт Хүүхдэд ээлтэй гудамж байгуулагдлаа. Иргэд олон нийт энэхүү гудамжны ханан дээр зурсан зурагнуудаас өөрийн анзаардаггүй, мэдээгүй байсан олон мэдээллийг олж харах боломжтой.
Жишээ нь хүүхдийн эрх зөрчиж байгаа үйлдлийг хүүхдийн 108, 102 утсанд
мэдээллэх, мөн гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг хамгаалах 7035-6001
утас ажилладаг гэдгийг дүрсэлсэн байна.
Орхон
аймгийн хэмжээнд хүүхэд хамгааллын сарын аян өрнөж байна. Энэ аяны
хүрээнд Баян-Өндөр сумын нийгмийн ажилтнууд хүүхдэд ээлтэй гудамж
байгуулах санаачлагыг гаргаснаар бодит ажил болжээ.
Хүүхэд
хамгааллын тухай хууль, хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль 2-р сард
батлагдан ирэх 9 сараас хэрэгжиж эхэлнэ. Энэхүү хуулийн агуулга үзэл
санааг мөн гудамжинд тусгаж өгсөн байна.
Түүнчлэн
манай аймаг хүүхдэд ээлтэй багийг 2 жил тутамд шалгаруулдаг бөгөөд 2014
оны хүүхдэд ээлтэй багаар говил, цагаанчулуут, уурхайчин баг шалгарч
байжээ.
http://erdenetinfo.mn/post/5305