Флорида дахь нэгэн гольфийн талбайд аварга том матар явж буй дүрс бичлэг олны анхааралд өртөөд байна. Чарьлз Хелмс гэгч эр "Buffalo Creek”-ийн гольфийн талбайд тоглож байх үеэрээ энэхүү бичлэгийг хийсэн бөгөөд "Миний амьдралдаа харсан хамгийн том матар байлаа” хэмээн уулга алдан хэлж байгаа нь сонсогдоно.
Эх сурвалж: Golf.com