МАН-ын нарийн бичгийн дарга, НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Амарбаясгалангийн ярилцлагаас "Тренд үг”-т онцолж байна.
-Засаг
даргад хурлаас тавих хяналтгүй болж ёстой дуртай дуугаа захиалж, дуртай
хөгжмөө сонсдог болсон. Ардчилсан нам өөрсдийгөө дотоод ардчилалтай
гэдэг ч Э.Бат-Үүлийн өөдөөс үг хэлэх зүрхтэй нэг ч хүн байхгүй байгаа нь
харамсалтай.
-Иргэдийн
амьдрал хүнд байна. Дэлгүүрт орж худалдаа хийхэд төгрөгийн ханш хэр
унаж, мөнгө цаас болсоныг харж болно.Иргэд ажилтай орлоготой болохыг
хүсч байна. Өнөөдөр 3 сарын настай цэцэг чухал юм уу иргэдээ ажилтай,
орлоготой болгох нь чухал уу гэдгийг Засаг дарга бодож үзэх л хэрэгтэй.
-
Хотын хөгжил яг ямар түвшинд явааг бид бодитоор дүгнэх ёстой.
Улаанбаатар хотыг төв цэгээс нь радиусаар тойрог татах юм бол үндсэндээ
30 км радиус дотор Улаанбаатар хотын төв оршино. Хотын төв цэгээс гурван
км дотор л хот хөгжөөд байгаа юм шиг харагдаад байна. Хотын төвийн
гурван километрээс гадна амьдарч байгаа ард иргэд, тэдний амьдарч байгаа
орчинд ямар том өөрчлөлт, ямар том бүтээн байгуулт, ямар том хөгжил бий
болов? Энэ бол хотын удирдлагуудад зайлшгүй хаяглагдах ёстой асуулт.
Эрх баригчид өрөөлийн хийсэн ажлыг өөрийн болгоод сурталчлах чадвартай
хүмүүс. Зөвхөн Э.Бат-Үүл гэдэг хүн гарч ирээд дөрвөн жилийн хугацаанд
хот хөгжчихөөгүй юм аа. Энэ хот чинь 375 жилийн түүхтэй. Эсгий гэрээс
Азийн цагаан дагина болтлоо хөгжсөн юм. Хотын хөгжил өндөр байшингаараа
тодорхойлогдохоосоо илүү хүний хөгжлөөр тодорхойлогдох учиртай.
-НИТХ-ын
ээлжит 32-р хуралдаанд манай бүлэг Засаг даргын 3 жилийн мөрийн
хөтөлбөрийн биелэлтийг "бүрэн хангалттай гэж үзэх үндэслэлгүй” байна гэж
дүгнэсэн. 410 тэрбум төгрөгийг ногоон уут, нэг наст цэцэг, Даншиг
наадам, рейлбус, данхар бүтэц, давхар орон тоо, өрөө тасалгаа, унаа
шатахуун, тавилга хэрэгсэл зэрэгт үр ашиггүй зарцуулж, хууль зөрчсөн тул
Засаг даргыг огцруулах асуудлыг хурлын даргад өргөн барьсан. Хурлын
дарга Засаг даргыг огцруулах саналд гарын үсэг зурсан төлөөлөгчдийн тоо
гуравны нэгд хүрээгүй тул хуралдаанаар хэлэлцүүлэх боломжгүй гэж үзсэн
юм. Манай бүлэг хурлын даргын энэ эс үйлдэхүй хууль бус болохыг
тогтоолгохоор Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахад
шүүхээс Засаг даргыг огцруулах тухай тогтоолын төслийг хуралдаанаар
хэлэлцүүлэхийг Хурлын даргад даалгасан.Э.Бат-Үүл Эрүүгийн хуулиар
хамгаалагдсан нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан хэмээн цагдаад
гомдол гаргасан боловч Чингэлтэй дүүргийн прокурорын газраас түүний
гаргасан гомдолд Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоол гаргасан.
-
Э.Бат-Үүл даргын хүүхэд компани байгуулаад барилга барьж болохгүй гэж
бид яриагүй. Хүүгийнхээ компанид Засаг дарга давуу эрх олгож болохгүй.
Хувийнхаа эрх ашгийг төрийн ажилтай холбож болохгүй. Э.Бат-Үүл 2013
оноос хойш өнөөдрийг хүртэл хөрөнгө орлогын мэдүүлэгтээ Б.Чулуудайнхаа
нэр дээр байдаг "Гранд Лайн” гэх компанийг нуун дарагдуулсаар ирсэн.
Хуулиараа хотын дарга хүүгийнхээ эзэмшлийн нэр дээр байгаа компаниудыг
үйл ажиллагааны чиглэлтэй нь мэдүүлэх тодорхой заалттай. Үүнийг
хэрэгжүүлээгүй албан тушаалтан албан тушаалаасаа чөлөөлөгдөнө гээд
хуульд заачихсан байдаг. Хууль зайлшгүй хэрэгжих ёстой. Э.Бат-Үүлд
үйлчилдэггүй хууль Д.Амарбаясгалан гэдэг иргэнд үйлчилдэг байж болохгүй.