|

5 хүндэт донорыг аймгийн ИТХ-ын жуух бичгээр шагнажээ

marsbold 2016/06/15 744 0

 

Өнөөдөр  дэлхийн цусны донорын өдөр.  Энэ өдрийг улсын хэмжээнд  "Цусаа  бэлэглэж, бусдыгаа аваръя” уриан дор тэмдэглэж байна. "Цусаа  бэлэглэж, бусдыгаа  аваръя” уриа нь олон хүн сайн дураараа тогтмол цусаа бэлэглэж, донорын эгнээнд нэгдэн бусдын амь насыг аврахын чухлыг  хүн бүрт сурталчлан таниулах зорилготой юм.  Манай аймагт 200 гаруй хүндэт донор эсэн мэнд аж төрж байна. Донорын өдрийн хүрээнд Орхон аймгийн улаан загалмайн хорооноос 30 гаруй хүндэт донорыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр улаан загалмайн хорооны хүндэт донор Х.Шүрэнцэцэг, О.Цэцэгмаа нарын 5 хүндэт донорыг аймгийн ИТХ-ын жуух бичгээр шагнаж урамшууллаа.   

Санал болгох

Сэтгэгдэл

top