|

Орхон аймагт орон нутгийн нэр дэвшигчдэд зориулсан сургалт явагдлаа

saikhnaa 2016/10/06 583 0

Ардчилсан нам, МоАН Санаачилгын хамтран зохион байгуулж буй орон нутгийн нэр дэвшигчдэд зориулсан сургалт, уулзалт үргэлжилсээр байна. Энэхүү сургалт нь 21 аймгийн сум дүүргүүдэд болон нийслэлд болж буй юм. Энэ удаад Булган, Орхон аймагт сургалт явагдлаа.

Орхон аймагт  орон нутгийн нэр дэвшигчдэд зориулсан сургалт явагдлаа

 


Булган аймгийн театрын байранд 13:00 цагт эхэлсэн сургалтад сум сумын төлөөллөөс нийт 100 гаруй нэр дэвшигчид хүрэлцэн ирж оролцлоо. Булган аймгийн Ардчилсан намын дарга Д.Эрдэнэбат сургалтын эхэнд Нийслэлээс сэтгэл, цаг заваа гарган зорин ирсэн МоАН Санаачилгын УЗ-ийн гишүүн Ц.Оюунгэрэл, МоАН Санаачилгын дэд Ерөнхийлөгч, Ардчилсан намын ҮЗХ-ны гишүүн Ж.Равдандорж, МоАН Санаачилгын УЗ-ийн гишүүн Д.Бямбаа, МУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх О.Чулуунбилэг нарт намын үйл ажиллагаа, нэр дэвшигчдээ дэмжин ирсэнд талархаж байгаагаа илэрхийлсэн билээ.

Сургалт, уулзалтын үеэр Булган аймгийн нэр дэвшигчид өөр өөрсдийн үзэл бодол, саналаа хэлж байлаа. Нэг хэсэг нь тэнгэрт гараад алга болсон нөгөө хэсэг нь хөсөр хаягдсан. Фракцын удирдлагууд нэг санаатай болж нэгдсэн цонхоор харах хэрэгтэй байна. Тус тусдаа мэдэгдэл хийгээд намаа хагалж буталгахгүй байхыг ард түмэн биднээс хүсч хүлээж байгааг уламжиллаа.

 

Б.Цэцэг

Санал болгох

Сэтгэгдэл

top