|

“ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭНИЙ АЖЛЫН БАЙРЫГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР”-ИЙН ЗЭЭЛИЙН МАТЕРИАЛЫГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ

saikhnaa 2017/04/20 904 0

“ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭНИЙ АЖЛЫН БАЙРЫГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР”-ИЙН ЗЭЭЛИЙН МАТЕРИАЛЫГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ

"Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийн эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэг олгох арга хэмжээний хүрээнд аж ахуй, бичил бизнес, үйлдвэрлэл эрхэлж буй хөгжлийн бэрхшээлтэй иргэн, байнгын асаргаанд байдаг хүүхдээ асарч буй эцэг, эх нь хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа бол 48 сарын дотор 100 хувь эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр олгох зээлийн материалыг доорх шаардлагын дагуу хүлээн авна. 

Зээл хүсэгчид тавигдах шаардлага: 
Эмнэлэг-хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийн хугацаа нь хүчинтэй, тухайн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг, эх болон хөгжлийн бэрхшээлтэй иргэний биеийн байдал нь төслөө хэрэгжүүлэх боломжтой байх /Сонгомол хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэн/
Албан ёсоор оршин суугаа харьяаллын дагуу өөрийн биеэр хүсэлтээ бичгээр илэрхийлсэн байх
Үйл ажиллагаа 40 хувийн гүйцэтгэлтэй байх
Аж ахуй, бичил бизнес, үйлдвэрлэл үйл ажиллагааны хэрэгжих үндэслэлийг харгалзан 3 сая хүртэл төгрөгийн 100 хувь эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгийг нэг удаа олгоно.
Өөрийн эзэмшсэн мэргэжлийн дагуу буюу хөдөлмөр эрхлэлтийн сургалтын хүрээнд эзэмшсэн мэргэжлийн дагуу үйл ажиллагаа эрхэлдэг бол давуу тал болно. Энэ тохиолдолд хөдөлмөр эрхлэлтийн сургалтын чадамжийн гэрчилгээг үндэслэл болгоно.
Ахуй үйлчилгээний заагдсан чиглэл /телевизор засвар, гутал засвар, цаг засвар, оёдол засвар, гэр ахуйн цахилгаан хэрэгслийн засвар, компьютер, принтер засвар/-ийн  үйл ажиллагаа эрхэлдэг бол зориулалтын ажлын байртай байх
 
Бүрдүүлэх материал:
Санхүүгийн дэмжлэг хүссэн тухай өргөдөл /Багийн засаг даргаар цохуулсан байх/
Иргэний өөрийн болон хамтран ажиллах бусад иргэдийн иргэний үнэмлэхний хуулбар
Нэг хувь цээж зураг
Эмнэлэг-хөдөлмөрийн магадлах комиссын хүчинтэй шийдвэрийн хуулбар 
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн байнгын асаргаанд байдаг баримт бичиг, төрсний гэрчилгээний хуулбар, эцэг эхийн иргэний үнэмлэхний хуулбар
Ажлын байр болон үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүний зураг
Өрхийн үйлдвэрлэл бол үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар, түрээсээр бол түрээсийн гэрээний хуулбар
 
Өргөдөл хүлээн авах хугацаа: 
2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг дуустал өөрийн харьяа багийн ажлын албанд бүртгүүлнэ үү. 
 
Орхон аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар
 
www.orkhon.hudulmur-halamj.gov.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top