Мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарт хамгийн олон чиглэлд үйл ажиллагаа явуулдаг ICT- ийн №1 групп компани болох "Юнител групп” энэ сарын 22-ны өдөр Эрдэнэт хотод HYRRID шинэ салбараа нээлээ.
Монгол орон даяар 21 аймагт 42 үйлчилгээний төв, 10,000 гаруй борлуулагчтай үндэсний оператор "Юнител групп” ийнхүү "Эрдэнэт үйлдвэр”-ийн түүхт 40-н жилийн ойн босгон дээр эрүүл энх, амар тайван амьдралын бэлэг тэмдэг болсон ногоон ирээдүйд нэгдэхийг уриалж "Ногоон байгаасай” эко аян, "Ногоон гэр бүлд тавтай морил” гэр бүлийн өдөрлөгийг зохион байгуулж нутгийн олонд бэлэг барьсан юм.
Ногоон гэр бүлийн санаачлан хэрэгжүүлдэг байгаль дэлхийгээ хайрлах, орчин тойрноо цэвэр цэмцгэр байлгах "Ногоон байгаасай” эко аянд Эрдэнэт хот дахь Гэр Бүл Хүүхэд Залуучуудын Газрын "Залуучуудын хөгжлийн төв”-ийн Залуучуудын зөвлөл, УБТЗ, Улсын бүртгэл, Татварын газар, Эрдэнэт Булган ЦТС, Монос, Хангарьд клуб дэмжин оролцож, 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр "Баян-Өндөр хайрхан”-ы энгэр бэл газрыг хамтдаа цэвэрлэсэн юм.
Мөн Хүүхэд гэр бүлд зориулсан "Ногоон гэр бүлд тавтай морил” өдөрлөг "Амарын талбай”-д 23,24-ны өдөр буюу өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулагдаж, өдөрлөгт оролцсон гэр бүлүүд Азын бөмбөг шидэж бэлэг авах, хайртай үлгэрийн баатрынхаа дүрд хувирах FACE ART, VR тоглоом, Дата тоглоом, Мини кино театр, DJ, Лазер шоу, Диснейн үлгэрээс сэдэвлэсэн үлгэрийн баатруудын тоглолт үзэж, олон төрлийн тоглоом тоглон гэр бүлээрээ нэгэн өдрийг дурсамж дүүрэн өнгөрүүллээ.
Ингээд ногоон гэр бүлийнхэн эх дэлхийдээ хайраа түгээн, гэр бүлд дурсамж бүтээж Эрдэнэт хотноо Юнителийн үндсэн салбараа албан ёсоор нээлээ.