|

Олон улсын хүүхдийн “Найрамдал”цогцолборын 40 жилийн ой 7 дугаар сард тохионо

saikhnaa 2018/07/03 868 0

Олон улсын хүүхдийн “Найрамдал”цогцолборын 40 жилийн ой 7 дугаар сард тохионо

"Хүн бүрт чин сэтгэлээсээ” уриатай тус цогцолбор нь  2018 оны  7 дугаар  сарын 19-ний  өдөр түүхт 40 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Найрамдлын хамт олон ойгоо угтаж олон ажлуудыг төлөвлөж амжилттай хэрэгжүүлж байна. Хэрэглэгчдэд хүргэх үйлчилгээгээ шинэ шатанд гаргах, тэдэнд зориулсан хөтөлбөр, үйл ажиллагааны чанар хүртээмжийг дээшлүүлэх зорилтын хүрээнд 2010 оноос Олон улсын чанарын удирдлагын тогтолцоо ISO9001:2015 стандартыг хэрэгжүүлж, 2018 онд 2 дахь удаагийн итгэмжлэлээ авч, өөрийн үйл ажиллагаандаа энэхүү стандартыг нутагшуулсан анхны хүүхдийн байгууллага болсон амжилтаа бататгалаа.

Хүүхэд, өсвөр үеийнхэнд байгалиа хамгаалах нөхөн сэргээх мэдлэг, боловсрол, хүмүүжлийг хүүхдийн зуслангийн хөтөлбөрөөр дамжуулан олгох, байгальд  учруулж байгаа хүний нөлөөллийг бууруулах Байгаль орчны удирдлагын тогтолцоо ISO 14001:2010 стандартыг хэрэгжүүлэгч байгууллага болох зорилт тавин ажиллаж байна.

                   Ойг зохион байгуулах ажлын хүрээнд:

Үндэсний түвшинд:

  • Үндэсний хүүхдийн урлагийн их наадам "Монголын хүүхдүүд” хүндэтгэлийн тоглолт 2018.07.09нд МҮЭСТО болно.
  • "Бид Найрамдлынхан” рок, поп, хошин урлагийн одуудын нэгдсэн тоглолт
  • Хүүхдийн оролцооны үндэсний чуулган6 сард зохиогдсон.
  • "Найрамдал” экипаж” Ховд, Увс, Дорнод аймагт15,000 хүнд хөгжлийн хөтөлбөрөөр үйлчилсэн
  • "Хүүхдийн зусланХөгжлийн төв” удирдах ажилтны сургалт- 26 зуслангийн ажилтан оролцсон.
  • "Бид Найрамдалд очно” уралдаан 2 дахь шатанд Өвөрхангай, Дорнод, Дунлговь аймгаас хүүхдийн тайлан ирсэн. Дүгнэж байна.
  • "Энэрэнгүй үйлстэн” Улаан загалмайчдын цугларалт
  •  "Найрамдал40” төвлөрсөн арга хэмжээнүүд

Олон улсын хэмжээнд:

  • "Бидний харахыг хүссэн ирээдүй” зуслангийн бүлгийн удирдагчдын сургалтад ОХУ,АНУ, БНХАУ, үндэсний 26 зуслангийн төлөөлөгч оролцлоо.
  • "Мөнгөн хараацай” хүүхдийн урлагийн наадам 7 сарын 26-27-ны өдрүүдэд зохиогдоно.
  • "Найрамдал40” майхант зуслан- МСХ-той хамтран ажиллаж байна.
  • Олон улсын ээлжүүд, солилцооны хөтөлбөр ОХУ-ын "Артек” зуслантай байгуулсан гэрээнний дагуу удирдагч, хүүхэд солилцооны ажил зохиогдож байна.

Цогцолборын бүтээн байгуулалт, мэдээллийн чиглэлээр:

  • "Найрамдал 40” Түүхийн ном
  • "Дурсамжаар хөглөгдсөн он жилүүд” Ажилтан, амрагчдын дурсамжийн номын Гуравдугаар дэвтэр
  • "Монголын хүүхдүүд 3” гэрэл зургийн цомог
  • "Найрамдал 40 жилд” баримтат кино
  • "Бид Удирдагчид” зуслангийн удирдагчдад зориулсан хөшөө
  • "Хөгжлийн хөтөлбөр”, "Тоглоомын тойрог” гарын авлагууд
  • "Хүүхдийн гүрэнт улс” Түүхийн музейн шинэчлэл
  •  "Ярилцъя, найз аа” Хүүхэд, гэр бүлд зөвөлгөө өгөх танхим
  • "Өвлөн суралцацгаая!” Зан заншил, гэр бүлийн хөгжил, мэдээллийн шинэ танхим
  •  "Хөгжмийн солонго!” Караоке шинэчилсэн танхим
  • "Хөгжлийн гарц” Бүлгийн удирдагчдын хөгжлийн танхим
  • Ахмад багш нарын дэмжлэгээр "Багш” төгөл байгуулагдаж байна.
  • Байгууллагын дотоод тохижилт, цэцэгжилт, ногоон бүсийг сайжруулах мод тарих, цэцгийн мандал хийх зэргээр байгальд ээлтэй ажлуудыг хийж байна.
  • Цогцолборын дулааны станцын шугамын шинэчлэлийн 60 сая төгрөгийн өртөгтэй ажлыг дулааны цехийн ажилтнууд өөрийн хүчээр хийж гүйцэтгэлээ.
  • Хөгжлийн хөтөлбөрийн шинэчлэлийн хүрээнд ардын уламжлал, спорт төрөл, танин мэдэхүйн хөтөлбөрийн орчин, хэрэглэгдэхүүнийг сайжруулан зохион байгуулж байна.

Найрамдлаар овоглосон та бүхэндээ  Хүүхдийн гүрэнт улсын  түүхт 40 жилийн ойн баярын мэнд хүргэе.


Санал болгох

Сэтгэгдэл

top