|

Т.Цогт: Г.Маралмаа бөөгийн зан үйл хийж охины минь нүд рүү сүү, архи цацдаг байсан

munkhod 2015/06/17 936 1

Т.Цогт: Г.Маралмаа бөөгийн зан үйл хийж охины минь нүд рүү сүү, архи цацдаг байсан

Өнөөдөр хорих 461 дүгээр ангид Т.Цргт, Г.Маралмаа нарыг шүүх хурал болж байна. Шүүгдэгч нарыг 4 настай охиных нь үхэлд буруутгаж буй юм. Шүүхээс талийгаач охины төрсөн эцэг болох Т.Цогтыг төрсөн охиноо үхэлд хүрэх хүртэл байдалд байхад үл хайхарч хэргийг нуун дарагдуулсан гэж буруутгаж буй бол Г.Маралмааг хохирогчийг биеэ хамгаалах чадваргүйг мэдсээр байж, зодож тарчлаан улмаар үхэлд хүргэсэн гэх үндэслэлээр буруутган шүүж байна. 

Маралмааг миний охиныг алчихна гэж арай бодоогүйХэрэв цэцэрлэг байсан бол охин маань өнөөдөр амьд байх байсан. Маралмаа намайг ажилдаа явсан хойгуур миний охиныг зодож, дарамталдаг байсан юм билээОхин маань нэг удаа ааваа та ажилдаа битгий яваач, Маралмаа эгч намайг зодох гээд байна гэж байсан” хэмээжээ. Мөн энэ үеэр талийгаач охины ээж охиноо хүнд үрчлүүлэхээр гэрээ байгуулж байсан гэдгийг Г.Маралмаагийн өмгөөлөгч дэлгэн тавьсан байна. 
 
Өнөөдрийн шүүх хурал Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд болох байсан ч  Г.Маралмаагийн биеийн байдал тааруу байгаа учир ийнхүү цагдан хорих ангийн шүүх танхимд болж байгаа юм. Мөн өнөөдөр мөн л шүүгчдэгч Г.Маралмаагийн бие муудаж шүүх түр завсарлаад эргэж орлоо. Шүүх бүрэлдэхүүн энэ удаад шүүх хурлыг хойшлуулахгүй гэж мэдэгдсэн юм. 

Хэргийн тухайд эргэн сануулбал, 4 настай охин төрсөн эцэг хойд эх хоёрынхоо гар дээр өөд болсон хэрэг өнгөрсөн хоёрдугаар сарын 17-нд буюу сар шинийн баярын үеэр өөд болсон байдаг. Талийгаач охин өөд болохоосоо хэдхэн цагийн өмнө эмнэлэгт хүргэдсэн бөгөөд эмнэлэгт хүргэгдэхдээ тархиндаа цус харвалттай, биедээ гадны нөлөөтэй шарх сорвитой  Баянзүрх дүүргийн эмнэлэгт хүргэдсэн байдаг. 

Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээч нар гаргасан дүгнэлтдээ 

"Охиныг бусдад зодуулж амиа алдсан байна. Тархи болон бусад хэсэгт мохоо хатуу биетээр цохиж гэмтэл учруулсан байна. Мөн хөл, гарандаа зөөлөн эдийн гэмтэл, хөхрөлт, няцралт байна. Тархиндаа авсан гэтмэл үхэлд хүргэжээ" гэсэн байдаг.

Мөн охины бэлэг эрхтний ойролцоох язралт, хөхрөлт зэрэг сэжиг бүхий сорвийг бэлгийн хүчирхийллийнх үү гэсэн хардлагыг шинжээч нар үгүйсгэсэн билээ.

Охины ээж Ө  таван жилийн өмнө Ц-тэй гэрлэж хөөрхөн охинтой болжээ. Гэтэл гурван жилийн өмнөөс бие нь өвдөж саажилттай болжээ. Тиймээс нөхөр нь хоёр жилийн өмнөөс М гэгч бүсгүйтэй үерхэж энэ жилээс эхнэр, охиноо хаяж явжээ. Тэгээд тэр М-тэйгээ хамтран амьдарч байсан байна. Өөрийгөө ч аваад явж чадахгүй байж чи хүүхэд өсгөж чадахгүй, би охиноо авна гэжээ.Охины төрсөн ээж хүүхдийнхээ ирээдүйг бодоод аавд нь өгсөн байна.

Хааяа л охинтойгоо уулздаг байж. Охин нь уулзахдаа ээжээ би тантай хамт баймаар байна, тэд нар намайг зоддог, хоол өгдөггүй өлсгөдөг гэдэг байжээ. Хэрэг гарахаас хэд хоногийн өмнө ээж нь ааваас нь  зөвшөөрөл авч охинтойгоо хонохоор болжээ. Гэтэл шөнө нөхөр нь дарамталж хүүхэд авчирч өг гэсэн байна. Ээж нь охиноо унтаж байхад шөнийн 3 цагт хүргэж өгсөн гэнэ. Гэвч охиноо үхэлрүүгээ түлхснээ мэдсэнгүй.

Тэр шөнө  охин сэрээд ээждээ очно гэж уйлахаар  зодсон бололтой. Хөршүүд нь шөнө хүүхэд 3 цаг гаруй уйлж, эрэгтэй, эмэгтэй хүн хэрэлдээд , үүнийг чинь алаад өгье гэх чимээ гарч байжээ. 

Санал болгох

Сэтгэгдэл

top