|

Их аварга Хакүхо М.Даваажаргал 11 даватай Аки Башёг тэргүүлж байна

nomun 2018/09/20 531 0

 

Их аварга Хакүхо М.Даваажаргал 11 даватай Аки Башёг тэргүүлж байна

 

Мэргэжлийн сумо бөхийн Аки башё буюу 9 дүгээр сарын тэмцээний 11 дэх өдрийн барилдаанд 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал Озэки Такаясү-гээр 11 давж энэ башёг ганцаараа тэргүүлж эхэллээ.

Энэ башёд гурван Ёкозүна цолтон бүгд зодоглож байгаа бөгөөд 72 дахь Ёкозүна Кисеносато Ичиножёо А.Ичинноровт унаснаар 8 даваа, 3 унаатай болов. Харин Ичиножёо 4 даваа, 7 унаатай боллоо. 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд өрсөлдөгч шинэхэн Озэки Точиношинд унаж 10 даваа нэг унаатай болсон Точиношин 7 даваа, 4 унаатай байна. Харин Озэки Гойэдо 9 даваа, хоёр унаатай явна.

Санал болгох

Сэтгэгдэл

top