Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн судалгааг 2013 оны 11 сард авч 2014 оноос хэрэгжиж эхэлсэн. Энэхүү судалгаагаар аймгийн нийт өрхийг 20 түвшинд хувааж 18,19,20-р түвшиний айлуудыг боломжтой гэж үзжээ.
Дээрх судалгаанд тулгуурлан хүүхдийн
мөнгөнөөс чөлөөлөгдөх өрхүүдийн судалгааг гаргасан бөгөөд нийт 8301 өрх
хасагдсан байна. Өөрөө хэлбэл 2016 оны 1-р сарын 1-ны өдрөөс хүүхдийн
мөнгө олгохгүй юм байна.
Хасагдсан өрхүүдийн хувьд түвшингөө хүлээн
зөвшөөрөхгүй байгаа бол аймгийн халамж үйлчилгээний хэлтсийн
мэргэжилтнүүдэд хандаж өргөдлөө өгч болох юм байна.
Таны өргөдөл дээр
тулгуурлан дахин судалгаа хийх бөгөөд хуучин судалгаа нь нотлогдвол
хүүхдийн мөнгөнөөс хасагдана харин 18-с доош түвшинд орвол хүүхдийн
мөнгө аваад явна гэдгийг албаны хүн хэлж байна.