|

БОЭТ-ИЙН ТӨРӨХ ТАСАГ ДОХИОЛОЛ, КАМЕРЖУУЛАЛТТАЙ БОЛЛОО

saikhnaa 2016/10/14 1294 0

БОЭТ-ИЙН ТӨРӨХ ТАСАГ ДОХИОЛОЛ, КАМЕРЖУУЛАЛТТАЙ БОЛЛОО

 

Аймгийн Засаг Д.Батлут ажлаа хүлээж авсаны дараахан БОЭТ-ийн үйл ажиллагаатай танилцаж тулгамдаж буй асуудлыг яаралтай шийдвэрлэхээр болсон. Үүнд Төрөх тасагт нярайн эмчийг нэмж ажиллуулах цалин, урамшууллыг орон нутгаас шийдвэрлэх, тус тасгийг камержуулах, дохиоллын төхөөрөмж суурилуулах хөрөнгийг "Засаг даргын нөөц сан”-аас гаргахаар болсон.

    Үүний дагуу БОЭТ-ийн Төрөх тасагт 13 камер мөн төрөх өрөөнд байгаа ээж нар сувилагчийг дуудах дохиоллын зургаан төхөөрөмжтэй боллоо. Мөн дутуу нярайд нэн шаардлагатай байдаг дөрвөн тун тариа, нярайн эрт үеийн тусламж, үйлчилгээний тоног, төхөөрөмж авчээ. Эдгээрт нийт 24.1 сая төгрөг зарцуулсан байна.

    БОЭТ нь Орхон, Булган, Сэлэнгэ аймгийн иргэдэд үйлчилдэг тул ачаалал ихтэй байдаг. Тэр утгаараа эмчийн хүрэлцээ, тоног, төхөөрөмжийн хүчин чадал нэн шаардлагатай байдаг. Хэдийгээр БОЭТ нь улсын төсвөөс санхүүжилт авч байгаа ч орон нутгийн дэмжлэг хэрэгтэй байдаг юм. Энэ хэрэгцээ, шаардлагыг аймгийн Засаг дарга Д.Батлут онцгой анхаарч хөрөнгө, төсвийг нь шийдсээр байна.


Хэвлэл, мэдээлэл, Олон нийттэй харилцах алба

Санал болгох

Сэтгэгдэл

top